Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын сонгуулийн
13 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигчид аймгийн төв Сүхбаатар хотын “Партизан”-ы
талбайд сонгуулийн сурталчилгаагаа
албан ёсоор эхлүүллээ.
Сэлэнгэ аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, С.Баярцогт
нар сонгуулийн сурталчилгааны ажлаа “Сэлэнгэ нутгийнхаа төлөө хамтдаа-Сэлэнгэ
ялна” уриатайгаар эхлүүллээ. Гурван нэр дэвшигчээ дэмжихээр одон медалиа
энгэртээ гялалзуулсан ахмад буурлууд болон АН-ын дэмжигч залуус хүрэлцэн ирсэн байв. Мөн халдвар
хамгааллын дэглэмээ барьж, хүн бүр амны хаалттай, гартаа бээлийтэй, хоорондын
зай барьсан зэрэг хорио цээрийн дэглэмээ барьж, хүндэтгэлтэйгээр үйл
ажиллагаанд оролцлоо.