Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-06-08 07:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүсэн, говь, талын нутгаар салхитай байна.


2020 оны 6 дугаар сарын 8-ны 8-20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи говийн бүсийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ