Хөндлөн чиглэлийн авто зам дагуух хогийг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-06-08 19:18:16

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг Байгаль орчин, Аялал жуулчлалын газар холбогдох байгууллагуудтай хамтран Сайншанд сумын нутаг дэвсгэрт хамрагдах олон улсын чанартай Чойр-Замын-Үүдийн чиглэлийн авто замын дагуу 80 км хөндлөн чиглэлийн авто зам дагуу цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулсан цэвэрлэгээгээр 50 шуудай хуванцар хаягдлыг хог хаягдлын цэгт тушааж, 25 тонныг нэгдсэн хогийн цэгт төвлөрүүллээ.

Сайншанд сумын ерөнхий боловсролын I, II, III, V сургууль, Сайншанд сумын бүх цэцэрлэг,  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, УБТЗ-ын Сайншанд сум дахь “Хараацай” цэцэрлэг, “Петровис”, “Шунхлай говь”, “Сод монгол”, “Тэс петролиум”, “Nes Oil”, “Гор газ” шатахуун түгээх станцын алба хаагчид оролцов.  

Холбоотой мэдээ