Махны үйлдвэр шатаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:23:45

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын зүүн захад байрлах “Говийн гурван уул” ХХК-ийн ажлын байр буюу махны үйлдвэр яг одоо шатаж байна.

Иргэдийн хэлж байгаагаар тэнд хүн түлэгдсэн гэж мэдээлж байгаа юм. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын гарзаас мэдээлэл авах гэсэн боловч одоо манай ажилтанууд тэнд ажиллаж байна, мэдээ өгөх боломжгүй гэлээ.

Тус махны үйлдвэр нь 2011 онд байгуулагдсан 51 хувь нь орон нутгийн өмчит компани юм. Төрийн өмчийн хорооноос хувьчлах шийдвэр нь гарчихсан байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Герман техинологоор 3 төрлийн хиам, 2 төрлийн зайдас үйлдвэрлэдэг юм. Мөн ажилтнуудаа Германд мэргэжил эзэмшүүлсэн байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ