Аймгийн Онцгой комисс хуралдаж, ажлын баг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-22 10:26:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас нэг хүн эндэж, малчдад багагүй хохирол учраад байна.

Тиймээс аймгийн Онцгой комисс өнөө өглөө хуралдаж, учирсан нөхцөл байдалтай танилцах, холбогдох арга хэмжээг авах, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор хоёр ажлын баг томиллоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Мал эмнэлэг, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох хэлтэс, агентлагуудын төлөөллөөс бүрдэж байгаа аж.

Байгалийн онц аюултай энэ үзэгдлийн улмаас Дундговь аймгийн Говь-Угтаал суманд нэг хүн амь насаа алдаж, Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан суманд оторлож байгаа  3700 гаруй мал үерт эндээд байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.  

Ойрын өдрүүдэд маш их халж, зарим газарт хөрсөн дээр 35 градус хүрч байгаа ба өнөөдөр нар буцаж байгаа учраас ийм хүчтэй аадар бороо орох магадлалтай байгаа тул үер усны аюулаас сэрэмжлэхийг малчид, иргэдэд ОБГ-аас сэрэмжлүүлж байна. 

Холбоотой мэдээ