Баян-Өлгийд гурав хоног согтууруулах ундаа худалдахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-23 14:31:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 465 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг хориглов.

Тус арга хэмжээ нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаатай холбогдуулан нийтийн хэв журмыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ.

Холбоотой мэдээ