Сургагч багш нарыг бэлтгэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-23 17:53:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт коронавируст халдвар /COVID-19/-ын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн бэлэн байдалд үнэлгээ өгөх эмнэлзүйн сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгууллаа.

ЭМЯ-наас зохион байгуулсан энэхүү сургалт нь орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах зорилготой ажээ.

Тус сургалтаар халдвараас сэргийлэх, илрүүлэлт, халдварын үеийн эмнэлгийн зохион байгуулалт, ангилал, тусгаарлах асуудал, халдварын үеийн эмнэлзүй, эмчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож, чадавхжуулсан аж.

Ийнхүү коронавируст халдвар /COVID-19/-ын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн бэлэн байдалд үнэлгээ өгөх эмнэлзүйн 22 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд цаашид эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийг энэ чиглэлээр сургаж, чадавхжуулах боломж бүрджээ. 

Холбоотой мэдээ