Булган аймгийн сонгогчдын 25,21 хувь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-24 15:42:19

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймагт энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт хууль, журмын дагуу хэвийн үргэлжилж байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдэгдлээ.

            Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 25,21 хувь буюу 10306 сонгогч саналаа өгөөд байна. Нийтдээ 40877 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 612 сонгогчийн санал авчээ.

Холбоотой мэдээ