Хужирт баг эрчим хүчний эх үүсвэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-29 11:00:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын Хужирт баг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй боллоо.

Аймгийн ИТХ энэ онд тус багийг байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд 73,0 сая төгрөгийн хөрөнгөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар шийдвэрлэсэн юм.

            Хужирт багийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг “Хелиос энержи” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Тэшиг сумын Засаг дарга Б.Батсайхан нар бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо. Нарны эрчим хүч ашигласнаар тус багийн хүн эмнэлгийн салбар, соёлын төв, гүний цэвэр усны худаг зэрэг газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж, үйлчилгээг иргэдэд хүргэхэд дэвшил гарах юм байна.

Холбоотой мэдээ