Таван шар-Офицерын ордны чиглэлд 2 давхар автобус үйлчилгээнд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-29 15:04:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын нийтийн тээврийн Таван шар-Офицерын ордны чиглэлд маргаашаас эхэлж, 2 давхар автобусыг үйлчилгээнд гаргахаар шийдвэрлэжээ.


Нийтийн тээврийг төрөлжүүлж, түгжрэлийг багасгах, сургууль, аялал жуулчлал, буухиа, бизнес, ажил хэргийн зэрэг олон төрлийн үйлчилгээнд явах автобусны парк шинэчлэлийг хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд БНХАУ-аас авч буй 50 ширхэг 2 давхар автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн нь ийнхүү хэрэгжиж эхэллээ. 

Холбоотой мэдээ