Бат-Өлзий суманд Витафит сүүний үйлдвэр салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-30 17:12:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Витафит сүүний үйлдвэр салбараа нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус сум 20 гаруй мянган сарлагтай бөгөөд сүүний чанар, ашиг шим сайн аж. Тиймээс Витафит үйлдвэр хоногт 5-10 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулж, нутгийн иргэдээс 10 гаруй хүнийг ажлын байртай болгоод байна. Харин төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, дэд станц, гүний худгийг байгуулж өгчээ.

Мөн Улаан-Амны багт "Силк Роуд Фронтьерс” ХХК–ийн хөрөнгө оруулалтаар бяслагны үйлдвэр байгуулсан бөгөөд малын гаралтай сүүг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн зах зээлд борлуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, сум орон нутгийг хөгжүүлэхэд эдгээр үйлдвэрүүд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Холбоотой мэдээ