Энэ сард таван тусгай нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-01 10:00:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас иргэдээ татан авна.  Үүнд: 

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авна. Түүнчлэн Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаа тул европын улсуудаас иргэдээ авах боломжтой юм.
  • 7 дугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа 700 гаруй иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтоор татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ