Наадмын талбайд нийтийн хоолны үйлчилгээг хязгаарлана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-03 16:44:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо сумын баяр наадмыг зохион байгуулах талаар сумдад чиглэл өглөө.

Баяр наадам тэмдэглэх газруудад нийтийн хоолны гэр барих, нийтийн хоолоор үйлчлэх, явуулын худалдаа, наймаа хийхийг бүрэн хориглож, суманд ажиллаж байгаа улсын байцаагч нараар хяналт тавьж ажиллуулахыг сумын Засаг дарга нарт зөвлөжээ. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаанд оролцогчдын биеийн халууныг хэмжих, гарыг ариутгах, баяр наадмын талбайг халдваргүйжүүлэх арга хэмжээг холбогдох стандартад нийцүүлэн зохион байгуулах чиглэл өгөөд байна.

Холбоотой мэдээ