Булган аймаг энэ жил 45,3 мянган га талбайд тариалалт хийлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-02 21:24:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жил 45,3 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Энэ жилийн үр тариа тариалах төлөвлөгөөг 90,1, төмс тариалалтыг 154,4, хүнсний ногоо тариалах төлөвлөгөөг 118,4 хувь биелүүллээ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Аймгийн хэмжээгээр 38,2 мянган га-д үр суулгаснаас улаан буудай 37,3 мянга, арвай 203,0, овьёос 603,0, бог будаа 22,0, гурвалжин будаа 15,0, хөх тариа 71,0 га талбайд тариалсан байна. Төмс 545,1, хүнсний ногоо 155,1 га талбайд тариалжээ.

- Энэ жилийн үр тарианы соёололт сайн, жигд байгаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ.

Холбоотой мэдээ