Булган-Улаанбаатарын хооронд захиалгат нислэг үйлдэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-06 11:26:36

Булган /МОНЦАМЭ/ “Тэнгэрийн улаач шинэ” ХХК Булган-Улаанбаатар чиглэлд захиалгат нислэг үйлдэж эхэлжээ.

Cessna Grand Caravan EX” загварын 11 хүний суудалтай бага оврын онгоцоор долдугаар сарын 09-ний өдөр Булган-Улаанбаатар, долдугаар сарын 07, 15-ны өдөр Улаанбаатар-Булганы чиглэлд нислэг хийхээр төлөвлөжээ. Том хүн 150,0 төгрөгөөр зорчих бөгөөд 6-10 насны хүүхэд 20,0, 2-6 насны хүүхэд 50,0 хувийн хөнгөлөлттэй, хоёр хүртэл насны хүүхэд үнэгүй үйлчлүүлэх юм байна. Булган, Орхон аймгийн иргэдийг агаарын тээврээр алжаал ядаргаагүй, ая тухтай, цагаа хэмнэж шуурхай үйлчлүүлэхийг тус компани урьж байна.

Холбоотой мэдээ