Жоржиа муж улсад дэг журам тогтооход Үндэсний гвардыг дахин дайчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-07-07 12:11:48

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Жоржиа муж улсын захирагч Брайан Кемп тус муж улсад онцгой байдал зарлаж, нийслэл Атланта хотод эмх журам тогтоохын тулд Үндэсний гвардын цэргүүдийг дайчилжээ.


Амбан захирагчийн хэлснээр, АНУ-ын тусгаар тогтнолын өдөр (долоодугаар сарын 4) үймээн самуун болсны дараа эрх баригчид ийм арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Тусгаар тогтнолын өдөр Атланта хотод гал нээсний улмаас дор хаяж 30 хүн шархадсаны тав нь амиа алдсан байна. Тус хотод Үндэсний гвардын 1000 орчим цэргийг байрлуулжээ.   


"Манай муж улсын нийслэл дэх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, дэг журам тогтох ёстой. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах нь бидний эн тэргүүнд гүйцэтгэх ёстой үүргүүдийн нэг учраас би онц байдал зарлаж байна” гэж Кемп мэдэгдсэн байна.


Тэрбээр өмнө нь тавдугаар сарын сүүлчээр Жорж Флойд хэмээх африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаны дараа эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдлын үеэр Атланта хот дахь Үндэсний гвардын цэргүүдийг ашиглаж байжээ.  

Холбоотой мэдээ