Монгол орны аяллын газрын зураг шинэчлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-07-09 15:28:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Голомт банкнаас Монгол орны тухай олон содон, сонин мэдээллийг багтаасан, шинэ аяллын газрын зургийг аялагч монголчууддаа толилууллаа.


Тус банкны хамт олон аялахаар төлөвлөж буй дотоодын аялагчдад зориулан 2017 онд аялал жуулчлалын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол орны аяллын газрын зураг” бүтээн, танилцуулж байсан юм. Энэ удаагийн газрын зурагт дэлхийд давтагдашгүй онгон дагшин байгаль, түүхэн дурсгалт газрууд, амралт, сувилал, зоогийн газар, дэлгүүр худалдааны төв, үзвэр үйлчилгээ, аялалаар явахдаа зайлшгүй анхаарах зөвлөмж, нийслэлийн нэрийн хуудас болсон үйлчилгээний газрууд зэрэг ая тухтай аялж амрахад тус болох бүхий л мэдээллийг нэг дор багтаажээ.


Мөн Голомт банкны картын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Энэхүү газрын зургийг та Голомт банкны бүх салбар, тооцооны төвүүдээс үнэ төлбөргүй авч, аялалдаа ашиглаж болох юм байна.





Холбоотой мэдээ