Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томиллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-07-11 15:08:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар тогтоолоор Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргаар Аюушжавын Өнөржаргалыг томиллоо.   

 

Энэ нь Төрийн албаны шинэчилсэн хууль, Төрийн албаны үндсэн дүрмэнд өөрчлөлт орж төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг орон тооны болгож байгаатай холбоотой юм.        

 

Төрийн албаны зөвлөлд 27 иргэн материалаа ирүүлснээс нарийн бичгийн даргын шалгалтад 19 иргэн оролцож 18 иргэн тэнцсэн байна. 

 

Холбоотой мэдээ