Хөвсгөл нутгийн наадам өргөн дэлгэр болж байна

Фото
gantuyaB@montsame.mn
2020-07-12 16:33:06


Хөвсгөл /МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн баяр Дэлгэрмөрөний хөвөөнд дэнж хотойтол сайхан ээхллээ.  

Баяр наадмыг нээж  аймгийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга  Л. Төмөрбаатар  наадамчин түмэн олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэв. Баяр наадмын үеэр  улс аймгийн алдар цолтой  128 бөх барилдаж 8 насны морьд уралдаж байна.