Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-16 17:56:01
twitter.com/Nyamkanmk

ПЁНЬЯН. /UPI/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Монгол Улсын Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярыг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын захидал илгээлээ гэж Солонгосын Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонинд мэдээлжээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга баярын захидал илгээсэн Ким Жөн Унд талархал илэрхийлж хариу захидал илгээжээ.


Тэрбээр хариу илгээлтдээ, “Монгол болон БНАСАУ нь өмнөх удирдагчдын үеэс үүдэлтэй түүхэн, уламжлалт найрсаг харилцаатай орнууд билээ. Цаашид хоёр орны ард иргэдийн ашиг сонирхлыг хангаж, энэхүү харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө би удирдагч Ким Жөн Ун тантай хамтран ажиллана” гэж бичсэн байна.


ЗХУ задарсны дараа Монгол Улс ардчилалд шилжиж, цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхагласан хэдий ч БНАСАУ-тай найрсаг харилцаагаа хадгалан үлдсэн юм. Үүгээр ч зогсохгүй бусад орнуудын БНАСАУ-тай өрнүүлэх яриа хэлэлцээнд Монгол Улс хөшигний ардах зуучлагчаар оролцож байсан билээ.

Холбоотой мэдээ