Отгон сум залуу малчдаа дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:15:43

Завханы Отгон сум хөдөөнөөс хотыг чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд  малжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн онд 30 айлыг малжуулсан бол энэ онд 24 айлыг малжуулжээ. Ингэснээр малчдын шилжилт хөдөлгөөн саарч байгаа нь ажиглагдаж байна.

Түүнчлэн сумынхаа залуу малчин өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлдэг байна. Тухайлбал залуу малчдын хүүхдүүдийг дотуур байраар хангах, хүн бүл муутай залуу малчдын хүүхдүүдийг сургуулийн амралтын үеэр нь хөдөө гэр лүү нь хүргэж өгдөг байна. Тус сумын нийт малчин өрхийн 70 гаруй хувийг залуу малчид эзэлдэг бөгөөд тэдэнд шаардлагатай ахуйн хэрэгсэл, эмчийн үзлэгт хамруулах, соён гэгээрүүлэх чиглэлээр улиралд нэг удаа малын сүү цагаан идээ, ноос ноолуур зэрэг малынхаа ашиг шимийг хэрхэн зарцуулж борлуулах бизнесийн эргэлтэнд оруулах талаарх ОУ-ын төсөл хөтөлбөртэй хамтран сургалт зохион байгуулдаг хэмээн тус сумын Засаг дарга Б.Амгаланбаяр ярилаа.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ