Залуу малчид сургалтад хамрагдаж төсөл бичиж сурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:32:01

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн таван сум тус бүр 25 залуу өрхийг малжуулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд залуу малчин өрхүүд бог, бод нийлсэн 1325 малтай болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан 125 малчин өрх гэр бүлийнхнийхээ хамт 14 хоногийн хугацаатай сүү цагаан идээ, бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтуудад хамрагдсан байна. Тэд сүү цагаан идээгээ эрүүл ахуйн түвшинд боловсруулж зах зээлд борлуулах, аж ахуй эрхэлж сурах, бизнес төлөвлөгөө боловсруулж өөрийн өрхийн орлого, зарлагаа тооцож сурах, нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцох зэрэг мэдлэгтэй болоод зогсохгүй сургалтын дараа өөрсдөө төсөл бичиж боловсруулж дадлага хийжээ. 

Тэд сургалтын үеэр бичсэн төслөө аймгийн Хөдөлмөрийн хэлтэст өгч сум хөгжүүлэх, болон орон нутаг хөгжүүлэх сангийн дэмжлэгийг хүртэж төслөө ажил хэрэг болгохоор болжээ. Эдгээр төслүүдээс долоон төсөл санхүүжилт дэмжлэг авахаар болсон байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ