Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбатыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-22 21:43:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон МУГЖ Г.Эрдэнэбат үүрэгт ажлаа хүлээн авлаа.


Монголын соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү тус яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоноор удирдлагын бүрэлдэхүүнээ бүрдүүлэв.


Г.Эрдэнэбат УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэжээ.

Холбоотой мэдээ