Грект ойн түймэр дэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-07-24 12:41:17

АФИН. /BBC/. Грекийн зүүн нутгийн Пелопоннис хойгийн Коринф хотын ойролцоо ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан оршин суугчид, жуулчдыг нүүлгэн шилжүүлжээ.


Хотын дарга Василис Нанопулос түймрийг хяналтаас гарсан гэдгийг мэдээлээд, тус бүс нутагт онцгой байдал зарлахыг уриалжээ. Одоогийн байдлаар түймрийг унтраахын тулд 260 гал сөнөөгч, 10 нисдэг тэрэг, 10 нисэх онгоцыг дайчилсан байна.


“Гал түймэртэй тэмцэх нисдэг төхөөрөмжүүдийг бараг бүгдийг нь дайчилсан хэдий ч түймрийг хяналтад авч чадаагүй байна” гэж В.Нанопулос Грекийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. 


Одоогийн байдлаар түймрийн улмаас хэн нэгэн гэмтэж бэртсэн юм уу амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.







Холбоотой мэдээ