"Чанжэн-11" зөөгч пуужинг амжилттай хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2015-09-25 14:36:11

БЭЭЖИН. /TASS/.  "Чанжэн-11" зөөгч пуужинг хятадууд амжилттай хөөргөсөн тухай тус улсын төв телевиз мэдээллээ. Уг зөөгч пуужинг Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас хөөргөжээ.

Зөөгч пуужин дөрвөн жижиг хиймэл дагуул тээж байгаа тухай мэдээлж байна.

"Чанжэн-11" нь хатуу түлшээр ажилладаг Хятадын пуужин юм. Уг зөөгч пуужинд Хятадад үйлдвэрлэсэн хатуу түлшний хүчтэй хөдөлгүүр суурилуулсан гэж бүтээгчид нь мэдээлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд