ОБЕГ-ын алба хаагчдыг нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалтад хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-27 16:20:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглан хэрхэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлийн зураг боловсруулах талаар анхан шатны мэдлэг олгох сургалт энэ амралтын өдрүүдэд боллоо. 


Энд Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын 10 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтын онолын хичээлийг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд, дадлагыг yийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. 

Сургалтаар гамшгийн эрсдэлийн зураг боловсруулах нийтлэг арга зүй, хэрэгцээ шаардлага, нөөц боломж, дроны бүтэц, аюулгүй ажиллагааны дүрэм, холбогдох хууль, тогтоомж, программ хангамж, дата цуглуулах, дата боловсруулалтын энгийн зарчмын талаар холбогдох мэргэжилтнүүд алба хаагчдад мэдээлэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ