Нас баралт буурсан үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-28 20:21:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар нас баралтын 139 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 тохиолдлоор буурсан байна. 


Тэдгээрийн 57.6 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас барсан хүний 44 буюу 31.7 хувийг хорт хавдрын, 22 буюу 15.8 хувь нь осол гэмтлийн шалтгаан дийлэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн нас баралтын 22.3 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд 19.4 хувь нь хоног болоогүй хэмээн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс олон нийтэд мэдээлэв. 

2020 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд 7113 үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол түргэн тусламжийн 6769 дуудлага хүлээн авч үйлчилсэн байна. Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд 11 төрлийн 159 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос буурсан ажээ.


Холбоотой мэдээ