ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-01 11:29:06

МОСКВА. /TASS/. ОХУ 8 дугаар сарын 11-нээс эхлэн олон улсын нислэгээ бүрэн сэргээх асуудлыг хэлэлцэж байгаа хэдий ч эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Шадар сайд Татьяна Голиковагийн хийсэн зөвлөгөөний үеэр энэ асуудлыг хөнджээ. Өнөөдрөөс эхлэн ОХУ олон улсын нислэгээ хэсэгчлэн сэргээж байна. Тодруулбал, Их Британи, Турк, Танзани гэсэн 3 улстай хийдэг нислэгээ сэргээсэн байна.


Их Британи, Турк, Танзанитай хийдэг олон улсын нислэгээ сэргээх талаар Татьяна Голикова тайлбар өгөхдөө, нислэгүүдийг харилцан алхам авах нөхцөл дээр сэргээнэ. "Европын холбоо 7 дугаар сарын 1-нээс хилээ нээх үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн. 14 улсаас бүрдсэн эхний жагсаалтыг ЕХ-ны Зөвлөл 6 дугаар сарын 30-нд зөвшилцсөн бөгөөд ОХУ энэ жагсаалтад багтаагүй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Шинэчилсэн “цагаан жагсаалт”-ыг ЕХ ойрын өдрүүдэд гаргах аж.  

Холбоотой мэдээ