Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нагоя башёд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-03 11:02:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 15 дахь өдрийн барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр болж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давснаар, хоёр дахь түрүүгээ хүртлээ. 


Тэрээр 2015 оны тавдугаар сарын башёд дээд зиндаанд анх удаа түрүүлж озэки цолыг 23 настайдаа хүртэж байв. Улмаар 2016 онд мөрөндөө бэртэл авч, 2017 онд эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд барилдаагүй тул дээд зиндаанд барилдаж байсан түүний цол нь буурч жонидан зиндаанд барилдах болсон юм. 2019 оноос жонидан зиндаанд нэг ч ялагдаагүй долоо давж, санданмэ, макзшита, жүрёо зэргээр зиндаа дэвшин барилдсан. Энэ жил тэрээр дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдаа түрүүлж байгаа юм.  Ингэснээр, Макүүчи зиндаанд Монголчууд 88 түрүү дахь түрүүгээ хүртэж байна. 


Тодруулбал, Хакүхо Даваажаргал 44, Асашёорюү Дагвадорж 25, Харүмафүжи Бямбадорж ес, Какүрюү Ананд зургаа, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ хоёр, Кёкүтэнхо Цэвэгням нэг, Тамаваши Мөнх-Оргил нэг түрүү тус тус хүртэж байв.

Холбоотой мэдээ