ЗӨСҮТ өнгөрсөн сард 26 удаа эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-04 18:09:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр өнгөрсөн сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3 мянга 834 иргэнийг татан аваад байна.

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багууд тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл, тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийж, халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын шинжилгээ хийж байна.


Өнгөрсөн 7 сард хариу арга хэмжээний 7 баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 26 удаа ажиллаж, 19 онгоц, 24 тусгаарлах байр, зорчигчдыг тээвэрлэсэн автобусыг ариутгасан байна. Мөн  148 тээврийн хэрэгсэл болон зорчигчдын гар тээш, хувийн хэрэгслийг халдваргүйжүүлж, дотоодод халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.


ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори он гарсаар тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдод 31 удаа нийт 4 мянга 527 хүнээс сорьц цуглуулж, шинжилгээ хийсэн. Мөн ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Дорноговь аймгийн Зам-Үүд боомтод 2 удаа ажиллаж, хилээр нэвтэрсэн иргэдээс нийт 440 сорьц авч лабораторийн шинжилгээ хийжээ. Тус хугацаанд Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг 20 удаа өглөөний хурал зохион байгуулж, зохицуулагчын тушаал 3 удаа гаргаж, хэрэгжүүлсэн байна.

Холбоотой мэдээ