Булган аймгийн ИТХ ирэх сарын 02-нд хуралдана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-06 09:48:43

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит ХV хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган суманд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.

Булган аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэлийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020-2024 онд хөгжүүлэх чиглэлд санал өгөх тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

-Энэ хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2020-2024 онд хөгжүүлэх чиглэлд санал өгөх тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ нь нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангах, хөгжлийн бодлогын залгамж чанарыг хадгалах, аймгийн хэтийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинээр байгуулагдах нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад санал өгөх зорилготой юм гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн  дарга Д.Батчулуун ярилаа.

Холбоотой мэдээ