“Элэг нэгт Монголчууд” санд тоглолтын орлогоо хандивлав

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-16 13:18:38

Дундговь аймгийн театр урлагийн уран бүтээлчид хавдрын эсрэг аянд нэгдэж, хандивын тоглолт зохион байгууллаа. Тоглолтынхоо орлогыг “Элэг нэгт Монголчууд” санд оруулжээ.

Хүн амын  нас баралтын гол шалтгаан болж байгаа хорт хавдар түүн дотор 40 гаруй хувийг эзэлж байгаа элэгний хорт хавдарын эсрэг “Элэг нэгт Монголчууд” санг байгуулагдсан бөгөөд үүнийг урлаг соёлын байгууллагууд дэмжин хандивын тоглолтыг  зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнд Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, ахмадын “Жаргалтайн дэлгэр” хамтлаг нэгдэж, өчигдөр “Халуун сэтгэлийн уянга” хамтарсан тоглолт хийжээ.

Ийнхүү элэг шилжүүлэн суулгах мэс заслын шаардлагатай тоног төхөөрөмж авахад Дундговь аймгийн урлагийнхан хувь нэмэр оруулсан байна.  

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ