Эх нялхсын хойд уулзвараас 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-08 10:37:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүрэг “Эх нялхас”-ын хойд уулзвараас “Хасбаатарын гудамж” 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх цэвэр усны шугам, сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан энэ сарын 9-нөөс 23-ны өдрийг хүртэл авто зам хаана.


Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ