"Хааны Эрэл-2016"-д 47 улсын цэрэг, дайчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-16 14:28:26

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулах “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 5 тивийн  цэрэг эрс оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Олон улсын сургууль энэ сарын 22-ноос 6 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад болно. Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсынх болсон төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 топ сургуулийн нэг болж чадсан юм. Энэ жилийн "Хааны эрэлд 2016" олон улсын сургуульд 47 орны цэрэг оролцоно. Олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инженер ба эмнэлэг хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж иржээ. Үүний зэрэгцээ олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцоно. Мөн орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдэд хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ ажиллагаагаа ч үргэлжлэх юм гэж БХЯ-аас мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ