Ливаны засгийн газар огцорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕЙРУТ. /TASS/.
Технократ үзэлтнүүдээс бүрдсэн Засгийн газар нь огцорч
буйг Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб даваа гарагт мэдэгдлээ.
“Авлигын тогтолцоо Ливаны төрөөс хүчтэй болжээ” хэмээн тэрбээр
ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Ийм алхам хийснээр улс төрийн
дотоод асуудлыг зохицуулах үүд хаалга нээгдэнэ гэдэгт найдаж байгаагаа тэрбээр мөн дурджээ.
Технократ үзэлтнүүдээс бүрдсэн Засгийн газар Ливанд амжилт олсонгүй гэж “Al Akhbar” сонины тоймч Ибрагим аль-Амин үзэж байна. “Диабын Засгийн газар огцорч буй нь улс төрийн тавцанд хүч
сэлбэгдэх нэг шалтгаан болж магадгүй юм. Дараагийн удаад ямар ч тохиолдолд эвслийн Засгийн
газар байгуулагдана гэдэг нь тодорхой” хэмээн тэрбээр ярьжээ.
Нэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан технократуудын Засгийн газарт 2 дугаар сарын 11-нд итгэл хүлээлгэсэн байна.