Өнөөдөр Төв аймгийн ихэнх нутгаар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-17 13:15:07

Төв /МОНЦАМЭ/.  Өнөөдөр Төв аймгийн  ихэнх нутгаар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна. 


Салхи секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийт нутгаар 18-23 градус дулаан байна.

Зуунмод орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,18-20 градус дулаан байна.

Мөн сүүлийн үед хөрсний гадарга дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр 1-10 хоног байгаа. Түүнчлэн Бүрэн, Алтанбулаг, Лүн, Баянцагаан сумдын нутгаар 3.0-10.5 мм, бусад сумдын нутгаар 14.1-56.4 мм тунадас орсон бөгөөд зарим нутгаар олон жилийн дундажаас их хур тунадас орсон аж. 

Холбоотой мэдээ