ББСБ-уудын зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-17 13:52:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны мэдээгээр банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрэв. ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдлийн:

  • 84.2 хувийг иргэдийн зээл, 
  • 15.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. 

Зээлийг чанараар ангилбал:

  • 86.5 хувийг хэвийн зээл,
  • 4.8 хуийг хугацаа хэтэрсэн зээл,
  • 8.7 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 


ББСБ-уудын нийт харилцагчийн тоо 2.8 саяд хүрчээ. 


Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад нийт 542 ББСБ ажиллаж байна. Тэдгээрийн нийт хөрөнгө 1.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. 

ББСБ-уудын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн нь технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч буйтай холбоотой байна. Улмаар үүнтэй уялдан зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, тус салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.2 дахин нэмэгдэж, 445.9 мянга болж, нийт харилцагчийн тоо 2.8 саяд хүрчээ. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ