Хонконг руу нислэг үйлдэж транзитаар иргэдээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-18 10:14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу энэ оны 8 дугаар сарын 20-нд манай улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. 

Уг нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөжээ. 

УОК 8 дугаар сард багтаан дахин 2 удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлах болно гэж ГХЯ-ны консулын газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ