86000 гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-19 19:31:45

Завхан/МОНЦАМЭ/.Завханд мал эмнэлгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт 9 арга хэмжээнд 1214,6 мянган мал хамрагдахаас өнөөдрийн байдлаар 931,4 мянган толгой мал хамрагджээ.

Төлөвлөгөөний биелэлт 76,7 хувьтай байна. Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг сумдад зохион байгуулж малын угаалгад 3598,2 мянган толгой мал хамрагдахаас 637,6 мянган толгой мал хамрагдаад байна. Харин туулгалтад 1042.0 мянган мал хамрагдахаас 75,8 хувийн биелэлттэй байгаа.

Монгол улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын хүрээнд сэг зэм устгах арга хэмжээг зохион байгуулж аймгийн хэмжээнд 89740 мал, амьтан хорогдсоноос 86457 сэг зэмийг цуглуулан устгасан байна. Нийт 1110,6 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, энэ ажил 96,3 хувийн биелэлттэй байна. Уг арга хэмжээний биелэлтийг аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч сумдад ажиллаж сэг зэм устгалын гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллалаа гэж аймгийн Хүнс Хөдөө Аж ахуйн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ