Тэрбумтан Баффет “Apple”-ын хувьцааг тэрбум доллароор худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-17 11:00:12

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн тэрбумтан Уоррен Баффет “Apple” компанийн 1 тэрбум долларын хувьцааг худалдан авсан тухай түүний эзэмшлийн хөрөнгө оруулалтын компани болох Berkshire Hathaway (Беркшир хатауэй) мэдэгдлээ.

Тус компани “Apple” корпорацийн 9,8 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 109 доллароор худалдан авчээ. Хувьцааг худалдан авах тухай хэлцэлд гарын үсэг зурахаас өмнөхөн Аппл-ийн хувьцаа ширхэг нь 90 доллароор зарагдаж байсан аж.

Дашрамд дурдахад, тус компанийн үйлдвэрлэдэг ухаалаг гар утасны борлуулалт тааруу байсны улмаас хувьцааных нь үнэ он гарснаас хойш 14 хувиар унаад байгаа юм. Харин Баффет 1 тэрбум долларын хувьцаа худалдан авах гэж байгаа тухай мэдээлэл тарснаас хойш Аппл-ийн хувьцааны үнэ даваа гарагт 93,88 доллар болж, баасан гарагийн ханшаас даруй 3,7 хувиар өссөн байна.

Энэ оны эхний улиралд Apple компани 51,2 сая ширхэг ухаалаг гар утас борлуулснаар 50,55 тэрбум долларын орлого олж, 10,5 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Харин 2016 оноос өмнөх сүүлийн 8 жилийн хугацаанд борлуулалтын хэмжээ тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд өнгөрсөн оны эхний улиралд гэхэд 61,2 сая ширхэг iPhone борлуулж байв.

Х.Сарнай
 

Холбоотой мэдээ