Эквадорын хүүхдүүдэд туслахыг НҮБ уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /NHK/. Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Эквадорын хүүхдүүдэд зориулан үзүүлж буй санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн улс орнуудад хандан хүслээ.
Эквадорт хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрөөд байгаатай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан гамшигт өртсөн нутаг оронд амьдарч буй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар тайлан гаргажээ.
Тайланд дурдсанаар, олон хүүхэд суулгалт өвчинд нэрвэгдэж, хоол тэжээлийн архаг дутагдалд ороод байна.
Мөн 250 мянга орчим хүүхдийн хэрэгцээнд 15 сая доллар шаардлагатай байгаа бөгөөд уг мөнгийг долдугаар сарын дундуур гэхэд цуглуулах хэрэгтэй байна. Гэвч одоогийн байдлаар энэ мөнгөний дөнгөж 15 хувийг л бүрдүүлсэн байна гэж Хүүхдийн сан тайландаа дурджээ.
Донор орнууд дэмжлэг үзүүлэхгүй бол олон мянган хүүхдийн амь нас эрсдэлтэй байдалд орох болно гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Эквадор дахь төлөөлөгч Грант Лайты мэдэгдсэн байна.
Д.Нямтулга