Беларусь улс “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтыг зохион байгуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-17 13:56:59

БАКУ./Azertac/. “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхээр нэгдсэн улс орнуудын бүс нутгийн чуулга уулзалт 2016 онд Беларусьт болж магадгүй гэж тус улсын Ерөнхий сайд Андрей Кобяков Хятадын Худалдааны яамны дэд сайд Жон Шантай уулзах үеэрээ хэлсэн тухай БелТА мэдээлжээ.

“2016 онд Беларуст болох Торгоны замын эдийн засгийн бүсэд хамрагдах улс орнуудын бүс нутгийн чуулга уулзалтыг зохион байгуулах асуудлаар талууд одоогоор ярилцаж байгаа. Бүс нутгууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хамтарсан төслийг хэрэгжүүлэх болон бүтээгдэхүүн нийлүүлэхээс илүү чухал юм” гэж Кобяков онцлон хэлсэн байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ