Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 15 хүртэл сунгав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 14:50:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг багасгах зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-ныг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжиж тогтоол баталлаа. 


Ингэхдээ, нөхцөл байдлыг харгалзан зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад шинэ коронавирусний халдварын 298 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 289 хүн эдгэрсэн, эмчлүүлж байгаа есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна. Дэлхийн 216 улсад 23.8 сая хүн халдвар авч, 817 мянга гаруй хүн амиа алдаж, 16.4 сая хүн эдгэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын улмаас 60 орчим улс онц байдал зарлаж, 50 улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоосон, хил хаасан хугацаагаа сунгаад байна.

Холбоотой мэдээ