Улсын олимпиадуудад Завханы хүүхдүүд амжилт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 17:33:56

Улсын уралдаан олимпиадуудыын гурвын даваанд Завханы хүүхдүүд амжилттай оролцжээ.

Тодруулбал “Зөв монгол хүүхэд-Хүүхэд бүрийн хөгжилд” эссэ бичлэгийн улсын уралдаанд Улиастай сумын “Дэвшил” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Заяа тэргүүн байр, “Орос хэл”-ний олимпиадын улсын гурвын даваанд Улиастай сумын “Дэвшил” сургуулийн 9-р ангийн сурагч Д.Лувсанпүрэв тэргүүн байр, “Биологи”-ийн олимпиадын улсын гурвын даваанд Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Пүрэвдорж дэд байр, “Монгол бичиг”-ийн улсын анхдугаар уралдаанд Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Энхжаргал гутгаар байрыг тус тус эзэлжээ. 

Харин багш нарын дунд болсон монгол хэл, уран зохиолын улсын гурвын даваанд Улиастай сумын “Дэвшил” сургуулийн МХУЗ-ын багш Ч.Уранчимэг гутгаар байр, физикийн улсын гурвын даваанд Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн физикийн багш П.Пүрэвдорж гуравдугаар байр, Технологиийн улсын олимпиадад Улиастай сумын ЖЦС-ийн технологийн багш Н.Адъяа гуравдугаар байр, Сэтгэх чадвар улсын олимпиадын гурвын даваанд Улиастай сумын Дэвшил сургуулийн бага боловсролын багш С.Гэрэлмаа гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Завхан аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн багш сурагчиддаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ