Аймгийн архивыг зориулалтын газар хадгална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Архивын тасаг энэ онд шинэ байртай болно. Одоо байрлаж буй газар нь зориулалтын бус буюу бичиг баримт хадгалах зай талбай бага, агааржуулалт нь муу учир түүхэн баримтууд устах эрсдэлтэй байгаа юм.
Иймд орон нутгийн хөрөнгөөр дутуу баригдсан гурван давхар барилгыг засч гүйцээж барихаар болжээ. Үүнд 900 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэх компанийн тендер шалгаруулалт удахгүй болох аж. Орхон аймгийн Архивын тасаг байгуулагдаад 40 жил болж байна. Энэ хугацаанд Нутгийн удирдлагын ордны нэг болон зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байсан юм. Дашрамд дурдахад, тус тасаг өнгөрсөн онд Архивын Үндэсний газраас хийсэн төрийн архивын шалгалтаар 91.3 хувийн үнэлгээ авчээ. Уг шалгалтыг дөрвөн жилд нэг удаа хийдэг юм.
Б.Оюун-Эрдэнэ