Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-01 07:23:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 9 дүгээр сарын 1-ний 8-20 ц­аг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын  ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Холбоотой мэдээ