Кино театрын ашиглалт, үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-09-02 12:27:35

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд хотод өнгөрсөн онд ашиглалтад орсон 3D “COBI CINEMA” кино театрын ашиглалт, үйл ажиллагааг хөндлөнгийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ.

Тус кино театр кофе шоп, автомат тоглоом, үйлчилгээний заал бүхий 98 хүний суудалтай юм. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа есдүгээр сарын 15 бөгөөд тухайн сонирхсон байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлага зэрэг холбогдох материалыг бүрдүүлэх шаардлагатай аж.

Мөн сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа бусад холбогдох мэдээллийг 70522224 утсаар авч болох бөгөөд Dornogovi.gov.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой юм.

Уг барилгын талбайн зориулалт нь кино театрын, кино театрын дагалдах үйлчилгээний, автомат тоглоом байршуулах, кофе шоп, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой аж.  

Холбоотой мэдээ