Нэгдүгээр ангид 1200 хүүхэд элсэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-09 08:58:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 24 сургуульд 12700 сурагч суралцаж байна.


Энэ хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд нийт 12700 сурагч суралцаж байгаагаас нэгдүгээр ангид 1200 хүүхэд элссэн байна. Харин сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт 2785 хүүхэд хүмүүжиж байгаа тухай БСУГ-аас танилцууллаа. Мөн ЕБС-д 794 багш, 1400 гаруй ажилтан, СӨБ-д 136 багш, 500 гаруй ажилтан ажиллаж байгаа ажээ.

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын үед сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулалт хийх БШУ-ны сайдын гаргасан А/17 дугаар тушаалаар аймгийн төвийн сургуулиуд гурван өдөр танхим, хоёр өдөр цахимаар, 17 сум, хоёр тосгоны сургуулиуд таван өдөр танхимаар хичээллэж байна.


Холбоотой мэдээ