ӨНӨӨДӨР: Дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-09-09 07:45:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 9-нд болох үйл явдлын тойм:

09.30 цагт ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар ИНЕГ-ын ажилтай танилцана. Утас: 91014101

09.30 цагт Мөрдөн байцаах албаны байранд ЦЕГ, Дэлхийн зөн, JCI Mongolia хамтран зохион байгуулж буй хүүхдийн эрх хамгааллын “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны нээлт болно. Утас: 88096555, 99073888

11.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчиж буй асуудлаар хуульчдын дунд санал солилцох, дугуй ширээний нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг” болно. Утас: 99128391

12.00 цагт УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна.

12.00 цагт Нийслэлийн сонгуулийн хороонд нийслэлийн МАН нэр дэвшигчдийн материалаа хүргүүлнэ.

12.30 цагт “Интер оффис”-т Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуулийн талаар мэдээлнэ. Утас: 88116743

13.00 цагт УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн байранд ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг төмөр замын анхны машинист Н.Кампааны нэрэмжит болгох ёслол болно.

Холбоотой мэдээ