Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ,
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон бусад нэгжийн удирдлага Авлигатай
тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн
комиссар Д.Дуламсүрэн, ахлах ажилтан, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, ажилтан,
комиссар Б.Тэрбиш нарын төлөөлөлтэй албан уулзалт хийв.
Уулзалтаар
авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг таслан зогсоох, албан хаагчдыг
авлигын эсрэг сургалтад хамруулах, олон нийтэд зориулсан авлигын эсрэг булан
ажиллуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг
эрчимжүүлэхээр тогтлоо. Мөн зам, тээврийн хөгжлийн салбарын авлигын өнөөгийн
нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар
ярилцсан юм. Тухайлбал, зам болон бараа материал худалдан авах тендер, авто
тээврийн хэрэгслийн улсын дугаар олголт, солилттой холбоотой үйл ажиллагаа,
тусгай зөвшөөрөл, улсын дугаарын хэвлэх үйлдвэр эрхлэх , техникийн
хяналтын үзлэг хийх, улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх
“С” зөвшөөрөл олгох, жолоочийн хариуцлагын даатгалын хэрэгжилт, эрх зүйн
зохицуулалт, гарч буй хүндрэл бэрхшээл, олон улс, орон нутгийн зорчигч тээврийн
үйл ажиллагаа эрхлэх том, дунд оврын автобусны зөвшөөрөл олгох харилцаа зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлын талаар ярилцсан байна.